Welcome to the United Nations

Зүүн Хойд Ази

Зүүн Хойд Ази дахь хамтын ажиллагааг

дэмжих нь: Зүүн Хойд Ази нь дэлхийн хүн амын тавны нэг нь амьдардаг бөгөөд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг үйлдвэрлэдэг. Улс Төр Энхийн Үйл Ажиллагааны Хэлтэс нь аливаа үзэл бодлын зөрөлдөөнийг энх тайван замаар шийдвэрлэхийг дэмждэг ба Зүүн Хойд Азийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэхийг уриалдаг.

Солонгосын Хойг: Солонгосын Хойгийн нөхцөл байдал нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын хамгийн удаан хугацаанд шийдэхийг оролдож буй асуудлуудын нэг юм. Аюулгүйн Зөвлөл нь 1993 онд анх Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын (БНАСАУ) цөмийн асуудалд тогтоол батлан Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсыг Цөмийн Зэвсгийг Үл Дэлгэрүүлэх тухай Гэрээнээс гарахгүй байхыг уриалсан байдаг. Улс Төр Энхийн Үйл Ажиллагааны Хэлтсийн (УТЭҮАХ) зорилго нь Солонгосын Хойгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх явдалд хувь нэмэр оруулан итгэлцлийг бий болгох, хурцадмал байдлыг бууруулах, тогтвортой энх тайвныг бий болгож, цөмийн зэвсгээс бүрмөсөн баталгаатай байдлаар ангижрах хэлэлцээрийг дэмжихэд анхаарч ажилладаг.

ҮТЭҮАХ-н үйл ажиллагаа: ҮТЭҮАХ нь дэлхий нийтийн зөрчлөөс урьдчилан сэргийлж зөрчлийг шийдвэрлэх НҮБ-н ажилд Ерөнхий Нарийн Бичгийн Даргыг дэмжигч тэргүүлэх байгууллага бөгөөд НҮБ-н Эмэгтэйчүүд болон бусад байгууллагуудтай идэвхтэй хамтран Энх Тайван Аюулгүй Байдал ба Эмэгтэйчүүд (ЭТАБЭ) болон Энх Тайван Аюулгүй Байдал ба Залуучууд (ЭТАБЗ) мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. ҮТЭҮАХ -н Нью Йорк дахь Ази, Номхон Далайн Хэлтэс болон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагатай харьцдаг Бээжин дэх харилцааны нэгж нь НҮБ-н бусад байгууллагуудтай хамтран Аюулгүйн Зөвлөлд тайлан мэдэгдэл бэлтгэн, улс төрийн шинжилгээ хийж Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Сайн Албууд болон урьдчилан сэргийлэх дипломатын ажлуудыг дэмжин чадавхжуулах ажлыг өрнүүлэн бусад байгууллагуудтай түншлэн ажилладаг.

ҮТЭҮАХ-н Зүүн Хойд Ази дахь Хамтын Ажиллагааг Дэмжих Хөтөлбөр нь НҮБ-н системд дараах боломжуудыг олгодог: (i) НҮБ-н форумуудад бүс нутгийн төлөөлөгчид оролцох явдлыг хөнгөвчлөх; (ii) НҮБ/ҮТЭҮАХ-н оролцоо, үйл ажиллагааг дэмжих; (iii) Зүүн Хойд Ази дахь НҮБ-н санаачилгуудыг хөнгөвчлөх; (iv) НҮБ-н үйл ажиллагааны уялдаа холбоонд хувь нэмэр оруулах болон бусад арга хэмжээг авах. ҮТЭҮАХ-н Аюулгүйн Зөвлөлийн Хэрэг Эрхлэх Хэлтэс нь Аюулгүйн Зөвлөлийн чиг үүрэг болон 1718-р тогтоолын (2006) хүрээнд үүсгэн байгуулсан Аюулгүйн Зөвлөлийн Коммисс зэрэг түүний харъяа байгууллагуудын ажилд дэмжлэг үзүүлдэг.

 

Түншлэл ба Хамтын Ажиллагаа

Ерөнхий Нарийн Бичгийн урьдчилан сэргийлэлтийн алсын харааны дагуу “НҮБ нь цор ганц үйлдэгч биш бөгөөд олон тохиолдолд хамгийн чухал үйлдэгч ч биш байдаг. Эцсийн зорилго бол үүрэг хариуцлагаа тэлэх бус хүмүүс, ялангуяа хамгийн эмзэг хүмүүсийн амьдралд өөрчлөлт оруулах явдал юм. Бүгдийг хамарсан гишүүнчлэл бүхий олон талт байдлын тулгуурын хувьд НҮБ нь хурал хуралдуулж зохион байгуулах хосгүй чадамжтай юм. НҮБ-н систем нь бусдыг бодитоор чадавхжуулах тал дээр хамгийн их нөлөөтэй. Энэ нь хамгийн өргөн хүрээг хамарсан Засгийн газрууд, бүс нутгийн байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, академи, хувийн хэвшлийнхэнтэй бодит түншлэлийг бий болгох явдал бөгөөд тус Байгууллагын сүүлийн 70 жилд үүсгэн бий болгосон олон улсын нормуудыг хамгаалах өөрийн эрхэм зорилгодоо үргэлж үнэнч байсаар ирсэн юм.

ҮТЭҮАХ нь засгийн газрын, бүс нутгийн, дэд бүс нутгийн чиг үүрэг нэгт байгууллагууд болон бусад байгууллагуудтай үргэлж харилцаа холбоотой ажиладаг. Уг Хэлтэс нь бүс нутаг, тодорхой улс орны бүгдэд хамаатай асуудлууд дээрх мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг хангах зэргээр энэ ажилд НҮБ-н системийг зохион байгуулдаг. Зүүн Хойд Азийн хувьд дараах байгууллагуудтай түншлэн хамтран ажилладаг:


 

 
 

 

Санаачилгууд

Зүүн Хойд Азид Ирээдүйн Энх Тайванг бий болгох

ҮТЭҮАХ болон ЮНЕСКО-н Зүүн Хойд Азийн Залуучуудтай хийсэн Виртуал Цуврал Яриа, 2021 оны 7-р сар – 10-р сар.

НҮБ-н Аюулгүйн Зөвлөлийн Энх Тайван ба Аюулгүй Байдал ба Залуучуудын талаар баталсан 2250-р (2015), 2419-р (2018), 2535-р (2020) тогтоолууд нь энх тайван, аюулгүй байдлын үйл явцууд дахь залуучуудын бодит оролцоог дэмжих бүтцийг НҮБ-д олгодог.

Залуучууд амар тайван нийгмийг бий болгож тус тусын амьдардаг газраа үр дүнтэй засаглалыг дэмжих чадалтай. Олон янзын гарал үүсэл бүхий залуучуудыг хуралдуулан ирээдүйн талаар төсөөлөн хэлэлцүүлсэнээр урт удаан нөлөөллийг бий болгон алсын хараатай ярилцлага хийх нөхцөл, итгэлцэл, хамтын ажиллагааг бүрдүүлэх боломжтой юм. Зүйн Хойд Ази дахь Энх Тайван Аюулгүй Байдал ба Залуучуудын мөрийн хөтөлбөрийг дэмжих үүднээс ҮТЭҮАХ-н Ази Номхон Далайн Хэлтэс болон ҮТЭҮАХ-н Инновацийн Нэгж нь ЮНЕСКО ба Хамтарсан Студитай түншлэн соёл хоорондын цуврал хэлэлцүүлгэд мэргэшсэн нийгмийн өөрчлөлтийн компани нь 2021 оны 7-р сарын 28-нд Хятад, Япон, Солонгос, Монгол улсын 45 оролцогчидтой виртуал цуврал хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Оролцогчдоос тухайн бүс нутгийн одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад ирээдүйн Зүүн Хойд Ази ямар байж болохыг төсөөлөхийг уриалсан. Уг төсөл нь НҮБ-н ирээдүйн мөрийн хөтөлбөрт орох ба Зүүн Хойд Азид Энх Тайван, Аюулгүй Байдал ба Залуучуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм. 

   

 

Хоёр дахь хэлэлцүүлэг 10-р сарын 6-нд явагдана. Үүгээр залуучуудын оролцоо, өнгөрсөн болон ирээдүй үе хоорондын харилцаа, цаг уурын өөрчлөлт зэрэг сэдвүүдийг хөндөнө. Хэлэлцүүлгээс гарсан гол үр дүнг ҮТЭҮАХ-н түнш, харилцагчдаар дамжуулан Гишүүн орнуудад танилцуулан залуучуудын талаар ирээдүйд гаргах бодлогын зөвлөмжүүдэд тэднийг илүү сайн оролцуулахын тулд тухайн бүс нутгийн залуучуудын талаарх НҮБ-н мэдлэгийг ерөнхийлөн дүгнэнэ.

 

Нэмэлт мэдээл:

 

Зэвсэггүйжүүлэлт, үл дэлгэрүүлэх асуудал дээрх Зүүн Хойд Азийн залуучуудын үзэл бодол

ҮТЭҮАХ болон Зэвсгээс Ангижрах Асуудал Эрхэлсэн Газрын (ЗААЭГ) Зүүн Хойд Азийн залуучуудын удирдагчиддтай хийсэн цуврлан онлайн сургалтууд, 2020 оны 4-р сар-12-р сар

НҮБ-н Аюулгүйн Зөвлөлийн Энх Тайван ба Аюулгүй Байдал ба Залуучуудын талаар баталсан 2250-р (2015), 2419-р (2018), 2535-р (2020) тогтоолууд нь энх тайван, аюулгүй байдлын үйл явцууд дахь залуучуудын бодит оролцоог дэмжих бүтцийг НҮБ-д олгодог. 2019 оны 10-р сарын 21-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын өргөн барьж Япон, Хятад, Монгол зэрэг 84 Гишүүн Орны хамтран дэмжсэн “Залуучууд, зэвсэггүйжүүлэлт ба үл дэлгэрүүлэх” тухай 74/64-р тогтоолыг НҮБ-н Ерөнхий Ассамблей баталсан нь тухайн бүс нутгийн залуучуудад итгэл төрүүлэн олон талт бодлогыг бүрдүүлэх анхны алхам тавигдсан юм.

2020 онд ҮТЭҮАХ болон НҮБ-н Зэвсгээс Ангижрах Асуудал Эрхэлсэн Газар (ЗААЭГ) нь Зүүн Хойд Азийн залуу удирдагчдыг цуглуулан зэвсгээс ангижрах болон үл дэлгэрүүлэх асуудлуудын талаар ярилцах хамтарсан төслийг эхлүүлсэн. 4-р сараас хойш энэхүү хамтын баг нь БНСУ, Япон, Хятад, Монголын найман залуу удирдагчидтай ажиллан зэвсгээс ангижрах, үл дэлгэрүүлэх, хүйс, шинэ технологи, иргэний нийгмийн арга хэмжээн дээр тэднийг сурган чадавхжуулсан. Оролцогчид НҮБ-н албаныхан, хөндлөнгийн мэргэжилтнүүд, академич болон иргэний нийгмийн төлөөлөгчидтэй виртуал цуврал хэлэлцүүлэгт оролцсон.

Уг төсөл нь мөн залуучуудыг тухайн бүс нутгийн ахмад бодлого гаргагчидтай холбож ажилласан. Шийдвэр гаргагч болон залуучуудын хоорондын харилцааг бий болгох зорилгын дагуу Зэвсгээс Ангижрах болон Үл Дэлгэрүүлэх Асуудлууд дээрх БНСУ-НҮБ-н жилийн Хамтарсан Бага Хурлын хүрээнд анх удаа 12-р сарын 2-нд залуучуудын тусгай хурал явагдахад төслийн нэгэн оролцогч үг хэлсэн. Тус бүлгийн гишүүд мөн ЗААЭГ-н Өнөөдөр Зэвсгээс Ангижрах подкастын нэг нэвтрүүлэгт оролцон ҮТЭҮАХ-н Улс Төрийн Ярианд өөрсдийн туршлагынхаа талаар нийтлэл бичсэн.

Зүүн Хойд Азийн ҮТЭҮАХ-н залуу удирдагчдын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл төсөл болон оролцогчдын талаарх постыг энд дарж уншина уу.

Залуу удирдагчдын бодлого болон тэдний үзэл бодлын нийтлэлийн холбоос:

Санамж: Эдгээр бодлогын нийтлэлүүдийг бүс нутгийн төслийн үед боловсруулсан ба зөвхөн тухайн нийтлэгч нарын үзлийг тусгасан болно. Тэдний үзэл нь Нэгдсэн Үндэсний Байгууллага болон Гишүүн Орнуудын албан ёсны байр суурийг илэрхийлж байгаа болон тэдний дэмжлэгийг авсан гэсэн үг биш юм.

 

Энх Тайван, Аюулгүй Байдал ба Эмэгтэйчүүд мөрийн хөтөлбөрт оруулах Зүүн Хойд Азийн Орнуудын хувь нэмрийн талаарх Мэргэжлийн түвшний хэлэлцүүлгүүд

2019 оны 12-р сарын 10, БНХАУ, Бээжин

ҮТЭҮАХ нь НҮБ-н Эмэгтэйчүүд ба Стокгольмын Олон Улсын Энхийн Судалгааны Институттай (СОУЭСИ) хамтран Энх Тайван, Аюулгүй Байдал ба Эмэгтэйчүүдийн мөрийн хөтөлбөрт Зүүн Хойд Азийн орнуудын хувь нэмрийн талаар бүс нутгийн мэргэжилтнүүдийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. 12-р сарын 10-нд Бээжинд явагдсан уг арга хэмжээнд Хятад, Япон, Монгол, БНСУ зэрэг орны 30 гаруй оролцогчид цугларан Бээжин +25 процессийн 2020 оны ой ба НҮБ-н Аюулгүйн Зөвлөлийн 1325-р Тогтоолын 20 жилийн ойн хүрээнд тус бүс нутагт Энх Тайван, Аюулгүй Байдал ба Эмэгтэйчүүд (ЭТАБЭ) хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцсэн. Тус арга хэмжээн дээр СОУЭСИ нь ЭТАБЭ дахь БНСУ болон Японы өсөн нэмэгдэж буй үүргийн талаарх нийтлэлээ танилцуулсан. Бээжинд болсон зөвлөлдөх хурал нь бүс нутгийн холбоо сүлжээг бататгах боломж олгон тус бүс нутгийн мэргэжилтнүүдэд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн нэг нэгэндээ сайн дадлуудыг хуваалцах боломжийг олгосон юм.

Энх Тайван Аюулгүй Байдал ба Эмэгтэйчүүд: Зүүн Хойд Азийн Дуу Хоолой-н холбоосыг харна үү (2011 оны 3-р сар).

 

2019 оны Солонгос дээрх Дэлхийн Энх Тайвны Форум дээр хэлсэн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга ДиКарлогийн үг

2019 оны 9-р сарын 28, АНУ, Нью Йорк

2019 оны Солонгос дээрх Дэлхийн Энх Тайвны Форумд мэндчилгээ дэвшүүлж байгаадаа таатай байна. Өнгөрсөн жил Солонгосын Хойгт маш чухал үйл явдлууд өрнөлөө. Дээд хэмжээний уулзалтууд зохиогдон салсан гэр бүлүүд эргэн уулзлаа. Мөн олон зорилтуудыг дэвшүүллээ. Өнөөдөр олон улс яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэн ахиц дэвшил гаргахыг хүсч байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллага нь хоёр Солонгост хамтын ажиллагаа, энх тайвны зурвасуудыг илгээх тавцан болж байгаад миний бие сэтгэл хангалуун байна. Сүүлийн 12 сар Панмунжом Тунхаглалыг Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн албан ёсны баримт бичиг болгон тараасан; Хоёр Солонгосын хамтын хүсэлтээр Солонгосын уламжлалт бөхийн барилдааныг Соёлын Биет Бус Өвд бүртгэсэн ба Женевийн Нэгдсэн Үндэсний Байгууллагын Оффис дээр Дэлхийн Таеквондо болон Олон Улсын Таеквондогийн Холбоо нь энх тайвныг уриалсан. Эдгээр бэлгэдлийн алхамууд нь маш чухал юм. Үүнийгээ цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Ерөнхий Нарийн Бичгийн Дарга нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хоёр удирдагчдын 6-р сард хэлэлцэж тохиролцсоноор БНАСАУ-г ажлын түвшний яриа хэлэлцээрийг эхлүүлж хоёр Солонгосын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхийг уриалсаар байна. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс болон Америкийн Нэгдсэн Улсын удирдагчдын хооронд дээд хэмжээний уулзалт хийх нь чухал алхам юм.

Тэд Солонгосын Хойгт Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудын дагуу тогтвортой энх тайванг бий болгон, цөмийн зэвсгээс бүрмөсөн баталгаатай байдлаар ангижрах явдлыг хэрэгжүүлэхэд тохиромжтой уур амьсгалыг бүрдүүлээд байна. Саад бэрхшээлүүд тулгарч болох ч гол асуудлуудад бодитой ахиц гаргах үндэс суурь тавигдлаа. Нэгдсэн Үндэсний Байгууллагын систем болон Сайн Алба нь талуудын дипломат үйл ажиллагаануудыг дэмжих боломжтой. Та бүгдийн цаашдын яриа хэлэлцээрт амжилт хүсэхийн ялдамд үр дүн өндөртэй форум болно гэдэгт найдаж байна. Баярлалаа.

 

Энх Тайван, Аюулгүй Байдал ба Залуучууд: Зүүн Хойд Азийн Бүс Нутгийн семинар дээр ярилцах харилцан ярианы үзэл бодлууд

2019 оны 6-р сарын 3-4, Монгол улс, Улаанбаатар хот

Энхийн хэлэлцээр тохиролцоо зэрэг энх тайван, аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэхэд залуучуудын оролцоо зайлшгүй шаардлагатай нь мэдээжийн зүйл юм. 2019 оны 6-р сарын 3, 4-нд Монгол Улсын Гадаад Харилцааны Яамтай хамтран Монгол улсын НҮБ-н баг, НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) болон НҮБ-н Залуу Энхийг Сахиулагчдын Нэгдсэн Сүлжээ (ЗЭСНС) нь Зүүн Хойд Азийн бүх хэсгээс залуучуудыг цуглуулж тухайн бүс нутгийн ярианд залуучууд, энх тайван, аюулгүй байдлын хэлэлцэх асуудлууд, үзэл бодлуудыг хэлэлцүүлүүлсэн. Монгол улсын НҮБ-н Залуучуудын Зөвлөх Хэсгийн Зохион байгуулагч асан Хишигжаргал Энхбаяр өөрийнхөө туршлагыг энд бичсэн. Уг семинарыг 2020 оны 3-р сарын 2-нд нийтлэгдсэн Энх тайван, аюулгүй байдал ба залуучуудын талаарх Ерөнхий Нарийн Бичгийн Даргын анхны тайлан-д дурьджээ.